Хичээлийн талаар

“Математик ЭЕШ - 2021”-д бэлдэх Цахим интерактив хичээл

Энэ хөтөлбөр нь нийт 60-н цагийн багтаамжтай, 2021 оны ЭЕШ-д зориулан Математикийн хичээлээр тусгайлан боловсруулсан хөтөлбөр юм. 

60-н цагийн хичээл бүр нь Багшийн боловсруулсан “Сургалтын материал” буюу хичээл бүртэй холбоотой бие дааж судлах материал, “Лайв хичээл” буюу цахим-танхимд багштайгаа шууд холбогдон, интерактив харилцаа үүсгэж хичээлдээ суух, “Дасгал ажил” буюу тухайн хичээлийн сэдэвтэй холбоотой богино тест, дасгалууд, “Даалгавар” буюу бие дааж хийх болон багшид шалгуулах даалгаврын хэсгээс бүрдэх юм. Эдгээр бүрдэл хэсгүүд нь Шилдэг Багш нараар амьд харилцаа үүсгэн хичээлдээ оролцохын зэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх, бие даан хичээллэх, хичээлийн ойлгоцоо шалгах боломжийг сурагчид олгох болно.

Мөн уг хөтөлбөрийг эхлүүлэхээсээ өмнө Сурагч манай багш нарын “ЭЕШ-2021”-д зориулан боловсруулсан “Математик-ЭЕШ”-ийн жишиг даалгавар өгч, өөрийгөө үнэлж болох ба хөтөлбөрийн хугацаанд ЭЕШ-ийн жишиг даалгаврыг 3-4 удаа өгөх боломжтой. 

Avatar

Намсрайн Цогжаргал

МУИС, Тэргүүлэх зэрэгтэй, Магистрант
  • Ажлын туршлага: 9-н жил багшаар ажилласан туршлагатай
  • Өөрийн амжилт: Дүүргийн олимпиадын мөнгө-2 хүрэл-3 медальтай
  • Шавийн амжилт: Нийслэлийн олимпиадын мөнгө-1, хүрэл-1 медальтай
ЭЕШ-ийн үр дүн Сүүлийн 1 жилийн дүнгээр
  • Бэлтгэсэн сурагчийн тоо: 127
  • 800 оноо авсан сурагчийн тоо: 4
  • 700-с дээш оноо авсан сурагчийн тоо: 47
  • Ерөнхий дундаж хэмжээст оноо: 665

Хичээлийн агуулга