Сайн сургуулийг таны дэргэд авч ирэх эрхэм зорилгыг урдаа тавьж, боловсролын - тэгш хүртээмжийг ханган, шилдэг заах арга барилтай багш нараар хэрэгцээтэй, чанартай хичээлийг хүссэн цагтаа, дурын байршлаас авах боломжийг хэн бүхэнд бий болгохыг эрмэлзэж байна. Бидний санал болгож буй хичээлийн хөтөлбөрүүд нь суралцагчийг амжилтад хүргэх хөтлөгч байгаасай хэмээн хүсч байгаа юм.
Хүний суурь хэрэгцээ болсон суралцах, боловсрох эрх нийгмийн ялгаатай байдлыг бий болгох хүчин зүйл битгий байгаасай гэдэг бодол толгойд байнга эргэлддэг юм. Эцэг эхчүүд бид өөрийн хүүхдийн боловсролд чадахын хэрээр анхаардаг ч, асуудлууд урган гарсаар. Эдгээр асуудлын шийдлийг олж, гаргалгааг хэрэгжүүлэх нь олон бяцхан зүрхэнд гэрэл асааж, ирээдүйд нь хөрөнгө оруулж байгаа хэрэг гэдэгт итгэдэг.
Багшийн эрдэм шавиас, шавийн эрдэм багшаас гэдэг. Бидний хүсч буй зүйл бол хүүхэд бүрд сайн боловсрол эзэмших боломж нь нээлттэй байгаасай, багш нар маань суурь хэрэгцээний хувьд ч, ур чадварын хувьд ч чадавхижаасай гэсэн чин хүсэл юм. Уламжлалт сургуулийн загварууд дэлхий даяар хэдийнээ шинэчлэгдэж, уг шинэчлэлд боловсролын салбарынхан ханцуй шамлан орох нь зайлшгүй шаардлага болжээ.
Мэдээллийн технологийн хөгжил, түүний давуу талуудыг бид өдөр тутамдаа хүртсээр байна. Монгол залуус бид энэ салбартаа дэлхийн хурдаар, хамтдаа алхахын тулд шинэ шийдэл, шинэ боломжийг танилцуулсаар байгаа билээ. Боловсролд технологийн давуу талыг нэгтгэх нь бидний үүрэг, хойч үеийнхээ тусын тулд хийж буй сайн үйл юм.