Хичээлийн талаар
Хөтөлбөрийн хүрэх үр дүн- Элсэлтийн шалгалтын заавал болон хүндэвтэр агуулгыг сэргээн санах, шалгалтын хугацаанд хэрхэн оновчтой даалгавраа гүйцэтгэх чадвараа ахиулах
Хичээлийн агуулга
-
Тест сорил ажиллах Сорилын агуулгыг задлан шинжлэх
-
Эхийг задлан шинжлэх /эхийн бүтэц, сэдэв, гол санаа, хувиргал, найруулгын хэв маяг, найруулгын алдаа/
-
Өгүүлбэрийн утга, үүрэг, хэрэглээг таних /өгүүлбэрийн утга, бүтэц, ангилал, холбоо, холбох арга хэрэглүүр/
-
Үгийн утга, үүрэг, хэрэглээг мэдэх /үгсийн аймаг, холбоо үг, хэлц, үгийн бүтэц/
-
Бүтээврийн утга, үүрэг, хэрэглээг ойлгох /бүтээвэр, үг, өгүүлбэрийн утга, нөхцөл дагаврын хэл зүйн шинж/
-
Зөв бичих дүрмийн мэдлэг ойлголтоо бататгах /гээгдэх эгшиг, балархай эгшиг, хатуу зөөлний тэмдэг, үе, цэг тэмдгийн тухай дүрмүүд/
-
Найруулга зүй / найруулгын шаардлага, алдаа, найруулгын алдаа засах арга хэрэглүүр/
-
Уран зохиолын ойлголтоо сэргээх / сэдэв, хам сэдэв, гол санаа, зохиолын орчин нөхцөл, өгүүлэгдэхүүн/
-
Монгол бичиг /эхийг унших, нэр үйл үг бүтээх дагавруудыг холбох ёс, нэрийн нөхцөлүүд, хувилгагч, эс хувилгагч залгавар, урт ба хос эгшигтэй үгийг бичих/
-
Бүтээвэр, үг, холбоо үг, өгүүлбэр, найруулга зүй, эхийн тухай ойлголтуудаа бататгах