Хичээлийн талаар

“Математикийн мэдлэг бататгах” цахим интерактив хичээл
    Энэ хөтөлбөр нь нийт 36-н цагийн багтаамжтай 6-н долоо хоног үргэлжлэх, стандарт хөтөлбөрийн хүрээнд, сурагчдад математикийн суурь чадвар эзэмшүүлэхэд чиглэн боловсруулсан, эрчимт хөтөлбөр юм.
    Хөтөлбөрийн зорилго нь Математикийн үндсэн хөтөлбөрийн стандартыг хангуулах, ойлгоогүй сэдвүүдийг түлхүү үзэх, анги дэвшин суралцахын өмнө суурь мэдлэгээ батжуулах, хаврын шалгалтаа амжилттай өгөхөд чиглэж байна. Нэг ангид цөөн хүүхэд суралцах ба 6-8 сурагчаар хязгаарлах учир багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой. Математикийн хичээлийн хувьд багаар ажиллах нь аналитик сэтгэлгээг сайжруулах, оновчтой шийдвэр гаргах чадвар суух зэрэг илүү давуу талтай. Ганцаарчилсан хэлбэрээр ойлгоогүй зүйл дээр төвлөрч үзэхээс ялгаатай нь багаар хамтран суралцахад хувь хүүхэд дээр ирэх ачаалал буурч, бодлогыг хамтран шийдэх, бусдаасаа суралцах, бусдын асуултаас өөрийн мэдээгүйгээ мэдэж авах зэрэг олон боломжийг олгодог.
    36-н цагийн хичээл бүр нь Багшийн боловсруулсан “Сургалтын материал” буюу хичээлийн сэдвийн хүрээнд судлах материал, “Лайв хичээл” буюу цахим-танхимд багштайгаа шууд холбогдож интерактив харилцаа үүсгэн хичээлдээ суух, “Дасгал ажил” буюу тухайн хичээлийн сэдэвтэй холбоотой богино тест, дасгалууд, “Даалгавар” буюу бие дааж хийх болон багшид шалгуулах даалгаврын хэсгээс бүрдэх юм. Эдгээр бүрдэл хэсгүүд нь Шилдэг Багш нараар амьд харилцаа үүсгэн хичээлдээ оролцохын зэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх, бие даан хичээллэх, хичээлийн ойлгоцоо шалгах боломжийг сурагчид олгох болно.

Avatar

Дашдондов Оюунтунгалаг

МУБИС, Тэргүүлэх зэрэгтэй, Магистр
  • Ажлын туршлага: 20-н жил багшаар ажилласан туршлагатай