Хичээлийн талаар

“Англи хэл ЭЕШ 2021”-д бэлтгэх Видео хичээлийн цогц хөтөлбөр

Уг хөтөлбөр нь 2021 оны ЭЕШ-д зориулан Англи хэлний хичээлээр тусгайлан боловсруулсан, ЭЕШ-ын агуулгыг бүрэн багтааасан хөтөлбөр юм. Дараах бүрдэл хэсгүүдтэй:

  • 40-н цагийн видео хичээл буюу 20н удаагийн 2 цагийн хичээлүүдээс бүрдсэн, нийт 1800 минутын “Шилдэг багш”-ийн заасан хичээлийн видео бичлэгүүд,
  • 3 н удаагийн ЭЕШ-ийн жишиг сорил,
  • 40-н Хичээлийн сэдэв тус бүрээр багшийн боловсруулсан “Сургалтын материал” буюу хичээл бүртэй холбоотой судлах материал, “Дасгал ажил” буюу тухайн хичээлийн богино тест, сорилууд, “Даалгавар” буюу тухайн сэдвээр мэдлэгээ бататгах дасгал гэсэн нэмэлт хичээлийн материалуудтай.

Эдгээр бүрдэл хэсгүүд нь бие даан хичээллэж хичээлийн агуулгыг бүрэн эзэмшин, өөрийн ойлгоогүйг хүссэн үедээ дахин давтан үзэх, сэдэв бүрийн дараа тухайн сэдвийн нэмэлт материалуудтай ажиллаж мэдлэгээ бататгах, ЭЕШ-ийн жишиг сорилуудыг өгөх зэргээр ЭЕШ-д амжилттай үнэлэгдэх боломжийг сурагчид нээж өгөх болно.