Хичээлийн талаар
“Физик ЭЕШ - 2021” -д бэлдэх цахим интерактив хичээл
Энэ хөтөлбөр нь нийт 40-н цагийн багтаамжтай, 2021 оны ЭЕШ-д зориулан Физикийн хичээлээр тусгайлан боловсруулсан хөтөлбөр юм.
40-н цагийн хичээл бүр нь Багшийн боловсруулсан “Сургалтын материал” буюу хичээл бүртэй холбоотой бие дааж судлах материал, “Лайв хичээл” буюу цахим-танхимд багштайгаа шууд холбогдон, интерактив харилцаа үүсгэж хичээлдээ суух, “Дасгал ажил” буюу тухайн хичээлийн сэдэвтэй холбоотой богино тест, дасгалууд, “Даалгавар” буюу бие дааж хийх болон багшид шалгуулах даалгаврын хэсгээс бүрдэх юм. Эдгээр бүрдэл хэсгүүд нь Шилдэг Багш нараар амьд харилцаа үүсгэн хичээлдээ оролцохын зэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх, бие даан хичээллэх, хичээлийн ойлгоцоо шалгах боломжийг сурагчид олгох болно.
Мөн уг хөтөлбөрийг эхлүүлэхээсээ өмнө Сурагч манай багш нарын “ЭЕШ-2021”-д зориулан боловсруулсан “Физик-ЭЕШ”-ийн жишиг даалгавар ажиллан, өөрийгөө үнэлж болох ба хөтөлбөрийн хугацаанд ЭЕШ-ийн жишиг даалгаврыг 2-3 удаа өгөх боломжтой.
Хичээлийн агуулга
-
Вектор, вектор дээрх үйлдэл, Хүчний тэнцвэр
-
Кинематик, Шидэгдсэн биеийн хөдөлгөөн
-
Динамик
-
Биеийн тэнцвэр, Хялбар механизм
-
Даралт, Архимедын хүч
-
Энерги хадагалагдах хууль, Хөдөлгөөнийн тоо хэмжээ хадгалагдах хууль
-
Ажил ба чадал, Таталцлын хүч
-
Механик хэлбэлзэл, Математик ба пүршин дүүжин
-
Механик долгион, Долгионы тэгшитгэл
-
Дулааны үзэгдэл, Дулааны тоо хэмжээ
-
Молекул кинетик онол, Идеал хийн тэгшитгэл
-
Изопроцесс, Идеал хийн хийх ажил ба дотоод энерги
-
Термодинамикийн I хууль, Дулааны хөдөлгүүр
-
Цахилгаан статик, Конденсатор
-
Тогтмол гүйдэл, Хэмжих багаж
-
Гүйдлийн үүсгэх соронзон орон, Ампер ба Лоренцын хүч
-
Соронзон индукцийн үзэгдэл, Хувьсах гүйдэл
-
Геометр оптик, Фотометр
-
Гэрлийн долгион, Фотоэффект
-
Атом, Цөм
-
Танилцах хичээл
-
ЭЕШ Сорил 1
-
ЭЕШ Сорил-2
-
ЭЕШ Сорил-3
-
Зөвлөгөө өгөх сорил
-
Зөвлөмж хичээл