Хичээлийн талаар

“Хими ЭЕШ - 2021”-д бэлдэх Цахим интерактив хичээл

Энэ хөтөлбөр нь нийт 40-н цагийн багтаамжтай, 2021 оны ЭЕШ-д зориулан Химийн хичээлээр тусгайлан боловсруулсан хөтөлбөр юм. 

40-н цагийн хичээл бүр нь Багшийн боловсруулсан “Сургалтын материал” буюу хичээл бүртэй холбоотой бие дааж судлах материал, “Лайв хичээл” буюу цахим-танхимд багштайгаа шууд холбогдон, интерактив харилцаа үүсгэж хичээлдээ суух, “Дасгал ажил” буюу тухайн хичээлийн сэдэвтэй холбоотой богино тест, дасгалууд, “Даалгавар” буюу бие дааж хийх болон багшид шалгуулах даалгаврын хэсгээс бүрдэх юм. Эдгээр бүрдэл хэсгүүд нь Шилдэг Багш нараар амьд харилцаа үүсгэн хичээлдээ оролцохын зэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх, бие даан хичээллэх, хичээлийн ойлгоцоо шалгах боломжийг сурагчид олгох болно.

Мөн уг хөтөлбөрийг эхлүүлэхээсээ өмнө Сурагч манай багш нарын “ЭЕШ-2021”-д зориулан боловсруулсан “Хими-ЭЕШ”-ийн жишиг даалгавар ажиллан, өөрийгөө үнэлж болох ба хөтөлбөрийн хугацаанд ЭЕШ-ийн жишиг даалгаврыг 2-3 удаа өгөх боломжтой.


ЭЕШ-ийн үр дүн Сүүлийн 1 жилийн дүнгээр