Хичээлийн талаар
“Математик ЭЕШ - 2021”-д бэлдэх Цахим интерактив хичээл
Энэ хөтөлбөр нь нийт 60-н цагийн багтаамжтай, 2021 оны ЭЕШ-д зориулан Математикийн хичээлээр тусгайлан боловсруулсан хөтөлбөр юм.
60-н цагийн хичээл бүр нь Багшийн боловсруулсан “Сургалтын материал” буюу хичээл бүртэй холбоотой бие дааж судлах материал, “Лайв хичээл” буюу цахим-танхимд багштайгаа шууд холбогдон, интерактив харилцаа үүсгэж хичээлдээ суух, “Дасгал ажил” буюу тухайн хичээлийн сэдэвтэй холбоотой богино тест, дасгалууд, “Даалгавар” буюу бие дааж хийх болон багшид шалгуулах даалгаврын хэсгээс бүрдэх юм. Эдгээр бүрдэл хэсгүүд нь Шилдэг Багш нараар амьд харилцаа үүсгэн хичээлдээ оролцохын зэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх, бие даан хичээллэх, хичээлийн ойлгоцоо шалгах боломжийг сурагчид олгох болно.
Мөн уг хөтөлбөрийг эхлүүлэхээсээ өмнө Сурагч манай багш нарын “ЭЕШ-2021”-д зориулан боловсруулсан “Математик-ЭЕШ”-ийн жишиг даалгавар өгч, өөрийгөө үнэлж болох ба хөтөлбөрийн хугацаанд ЭЕШ-ийн жишиг даалгаврыг 3-4 удаа өгөх боломжтой.
Хичээлийн агуулга
-
Эсийн амьсгал
-
Алгебрийн илэрхийлэл, Хураангуй үржүүлэхийн томьёо, Үржигдэхүүн болгон задлах, Рационал илэрхийлэл
-
Олон гишүүнт, Безугийн теорем, Өгүүлбэртэй бодлого, логик бодлого
-
Нэг үл мэдэгдэгчтэй тэгшитгэл, тэнцэтгэл биш, интервалын арга, Квадрат тэгшитгэл, тэнцэтгэл биш, Виетийн теорем
-
Систем тэгшитгэл, тэнцэтгэл биш, Модультай тэгшитгэл, тэнцэтгэл биш
-
Иррациональ тэгшитгэл, тэнцэтгэл биш, Параметртэй тэгшитгэл, тэнцэтгэл биш
-
Функц, тодорхойлогдох муж, утгын муж, Функцийн график, хувиргалт
-
Давхар функц, Урвуу функц, Тэгш, сондгой функц
-
Бүхэл, рационал илтгэгчтэй зэрэг, зэргийн чанар, Илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш
-
Логарифм агуулсан илэрхийлэл, чанар, Логарифм тэгшитгэл, тэнцэтгэл биш
-
Дараалал, ерөнхий гишүүн, рекуррент дараалал, Арифметик прогресс, Геометр прогресс, төгсгөлгүй буурах геометр прогрессийн нийлбэр
-
Бином, индукц, Цуваа, Матриц, түүн дээрх үйлдэл, тодорхойлогч
-
Урвуу матриц, систем тэгшитгэл, Хувиргалтын матриц
-
Уламжлал, уламжлал авах дүрэм, Давхар функц, функцийн уламжлал
-
Уламжлалын хэрэглээ, шүргэгчийн тэгшитгэл, Функцийн өсөх, буурах завсар, ХИУ, ХБУ олох
-
Тодорхой бус интеграл, интегралчлах дүрэм, Тодорхой интеграл, Дүрсийн талбай
-
Интегралтай холбоотой төрөл бүрийн бодлогууд
-
Тригонометр адилтгал, Тригонометр адилтгал, томьёо
-
Тригонометр тойрог, эмхэтгэлийн томьёо, Тригонометр функц, түүний чанар, график
-
Тригонометр тэгшитгэл, тэнцэтгэл биш, Мод ургуулах, Нэмэх, үржих дүрэм
-
Сэлгэмэл, гүйлгэмэл, хэсэглэл
-
Магадлалын сонгодог ба геометр тодорхойлолт, Магадлалын нэмэх ба үржих дүрэм
-
Өгөгдөл, түүнийг цуглуулах, давтамж, нягт
-
Вариацын цуваа, дундаж, моод, далайц, Квартил, Хазайлт, Дисперс
-
Хавтгайн геометр-Гурвалжин, Хавтгайн геометр-Талбай
-
Хавтгайн геометр-Олон өнцөгт
-
Хавтгайн координатын систем, тэгшитгэл, Хавтгай дээрх вектор
-
Хавтгай дээрх вектор, Олон талст, эргэлтийн биетүүд
-
Вектор
-
Огторгуйн координатын систем, Огторгуйн координатын систем
-
Геометрийн төрөл бүрийн бодлогууд
-
Танилцах хичээл
-
ЭЕШ сорил 1
-
ЭЕШ сорил-2
-
ЭЕШ сорил-3
-
ЭЕШ сорил 4
-
ЭЕШ сорил 5
-
ЭЕШ сорил 6
-
ЭЕШ сорил 7
-
ЭЕШ сорил 8
-
ЭЕШ сорил 9
-
ЭЕШ сорил 10
-
ЭЕШ сорил 11
-
Огторгуйн геометр
-
Огторгуйн төрөл бүрийн бодлогууд
-
Зөвлөгөө өгөх сорил
-
Зөвлөмж хичээл