Хичээлийн талаар

Япон хэлний анхан шатны суурьгүй хүмүүст хирагана, катакана үсгээс эхлэн заах ба өөрийгөө танилцуулах, ресторан зоогийн газарт  хоол захиалах, худалдаа хийх, найз нөхдөө урих зэрэг хялбар харилцан яриа, өдөр тутам хэрэглэх үг хэллэгийг суралцана. Сургалт 7 хоногт 3 удаа, нэг удаа 60 минутаар 2 цаг орно. 

Гол сурах бичиг: 『できる日本語 初級』第1課~第7課

Нэмэлт сурах бичиг: 『できる日本語 わたしの文法ノート』

    『できる日本語 わたしのことばノート』

    『漢字たまご 初級』

Тараах материал:

・『できる日本語 初級』コピーテキスト

・『できる日本語 わたしの文法ノート』コピーテキスト

・『できる日本語 わたしのことばノート』コピーテキスト

・『漢字たまご 初級』コピーテキスト

Үнэлгээ:

  1. Ирц 
  2. Идэвх 
  3. Бие даалт, гэрийн даалгавар
  4. Явцын шалгалт, улирлын эцсийн шалгалт
  5. Өөрийгөө үнэлэх (Хичээл тус бүрийн өөрийгөө үнэлэх хүснэгтийг бөглөнө.) 
Сертификат олгох нөхцөл

  1. Ирц 75 хувиас дээш
  2. Улирлын шалгалт
-       70-79 хүртэл: 可
-       80-89 хүртэл: 良
-       90-100 хүртэл: 優
Суурьгүй анхан шатны сургалтаар суулгах чадвар

Үсэг/ Ханз үсэг

1.    Хирагана, катакана үсгийг зөв уншиж чаддаг болно. 
2.    100 үсэг дотор уншиж, бичиж чадна.
Ярих/ Дуудлага

1.    Өвөрмөц дуудлагыг анхаарч дууддаг болно.
2.    Үгийн өргөлтийг анхаарч, япон хэлний өргөлтийн онцлогийг мэддэг болно.
Унших

1.    Зураг хараад тухайн нөхцөл байдал, мэдээллийг зөв ойлгож чаддаг болно. 
2.     Зар мэдээнээс хэрэгцээт мэдээллээ авч чаддаг болно.
Сонсох

  1. “Дэкирү нихонго” анхан шатны сурах бичгийн 1-7 дугаар хичээлийн 「できること」хэсгийг ашиглана.
  2. Багшийн яриа, ангид хэрэглэх үг, суралцагчдын яриа, CD-н агуулгыг ойлгодог болно.
Харилцан яриа

  1. Өөрийн тухай болон улс, хотынхоо талаар танилцуулж, асуултад хариулж чаддаг болно.
  2. Дэлгүүрээс юм худалдан авах, ресторанд хоол захиалж чаддаг болно.
Бичих/ Зохион бичлэг

  1. Үзсэн дүрэм, шинэ үгээ оновчтой ашиглаж, өөрийн  болон ойр орчмын зүйлийн талаар товч зохион бичлэг хийж чаддаг болно. 
  2. “Дэкирү нихонго” анхан шатны сурах бичгийн 1-7 дугаар хичээлийн 「話読聞書」хэсгүүдийг ашиглана.
Хичээлийн хуваарь: Даваа, Лхагва, Баасан-15:00-17:00

Хугацаа: 2021.11.8-2022.1.28 хүртэл (3 сар)

Төлбөр: 1 сар 100,000 тг

Багш: Болорсувд

Хичээлийн агуулга