Хичээлийн талаар

Япон хэлний үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувилал, тэмдэг нэрийн хувилал (тэмдэг нэрийн үгүйсгэх хэлбэр, өнгөрсөн цаг)  -ыг үзэж суралцсан суралцагчид хамрагдах боломжтой. 

Тус сургалтын төвд ашигладаг  “Дэкирү нихонго” анхан шатны сурах бичгийн 8 дугаар хичээлээс 15 дугаар хичээл  хүртэл заана. Ингэснээр Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын N5 түвшиний мэдлэгийг авна. Сургалт 7 хоногт 3 удаа, нэг удаа 60 минутаар 2 цаг орно. 

Гол сурах бичиг: 『できる日本語 初級』第8課~第15課

Нэмэлт сурах бичиг: 
『できる日本語 わたしの文法ノート』
『できる日本語 わたしのことばノート』
『漢字たまご 初級』

Тараах материал:

・『できる日本語 初級』コピーテキスト
・『できる日本語 わたしの文法ノート』コピーテキスト
・『できる日本語 わたしのことばノート』コピーテキスト
・『漢字たまご 初級』コピーテキスト

Үнэлгээ:

1.     Ирц 
2.     Идэвх 
3.     Бие даалт, гэрийн даалгавар
4.     Явцын шалгалт, улирлын эцсийн шалгалт
5.     Өөрийгөө үнэлэх (Хичээл тус бүрийн өөрийгөө үнэлэх хүснэгтийг бөглөнө.) Хүснэгт-1

Сертификат олгох нөхцөл

1.     Ирц 75 хувиас дээш
2.     Улирлын шалгалт
-        70-79 хүртэл: 可
-        80-89 хүртэл: 良
-        90-100 хүртэл: 優

Анхан шатны сургалтаар суулгах чадвар

Үсэг/ Ханз үсэг

1.     300 орчим ханз үсэг уншиж бичиж чадна. 

Ярих/ Дуудлага

1.     Өндөр, нам акцентийг анхаарч, цэвэр дууддаг болно
2.     Үе таслах, өргөлт зэргийг анхааран өгүүлбэр уншдаг болно.
3.     Шүлэг болон өгүүлбэрийн таслал, зогсолт зэргийг анхаарч, сонсож байгаа хүнд ойлгомжтой уншиж чаддаг болно. Өвөрмөц дуудлагыг анхаарч дууддаг болно.

Унших

1.     Ангийн сурагчдын бичсэн зүйлийг уншаад ерөнхий агуулгыг ойлгодог болно. 
2.     Утгыг ойлгож уншдаг болно.
3.     Өөрт ойр сэдвээр хялбар өгүүлбэр уншиж, агуулгыг ойлгодог болно. 
4.     Уншлагын  хичээлээр тогтсон цагт олон ном уншдаг болно.

Сонсох

1.     Хэрэгцээт мэдээллээ сонсож чаддаг болно. 
2.     Өөрийн болон эргэн тойрон дахь зүйлийн талаар сонсож чаддаг болно. 
3.     Энгийн зааварчлагыг сонсож, ойлгодог болно. 
4.      Өдөр тутмын яриа ойлгоно.

Харилцан яриа

1.     Өөрийн эргэн тойрон дахь зүйл, сонирхолын талаар ярьж чаддаг болно.
2.     Ойлгоогүй зүйлээ асууж чаддаг болно. 
3.     Өөрт тулгараад байгаа асуудал ( биеийн байдал, хоцорсон шалтгаан) -аа тодорхой хэлж чаддаг болно.
4.     Ярилцаж байгаа хүнийхээ нөхцөл байдал, боломж зэргийг асууж, түүнд тааруулан харьцаж чаддаг болно.

Бичих/ Зохион бичлэг

1.     Сонирхол, туршлагынхаа талаар хавсарсан нийлмэл өгүүлбэр ашиглан өгүүлбэр зохиож чаддаг болно.
2.     Жишээ ашиглан өөрийн санааг тусгасан зохион бичлэг бичиж чаддаг болно. 
3.     Өөрийн үзэл бодлыг гаргаж бичиж чаддаг болно.