Өөрийн нэр (First name): Энэ хэсэгт өөрийн нэрийг бичнэ.
Овог (Last name): Энэ хэсэгт өөрийн эцэг/эх/-ийн нэрийг бичнэ.
Хэрэглэгчийн нэр (Username): Хэрэглэгчийн нэрийг сонгогдоoгүй, цор ганц байдлаар сонгох ёстой байдаг. Таны цаашид нэвтрэхдээ ашиглах нэр юм.
Нууц үг (Password): Та Gmail-д нууц үгээ ашиглан нэвтрэх тул санахад амархан байх хэрэгтэй. Үсэг, тоо, тэмдэгт хосолсон 8 эсвэл түүнээс дээш тэмдэгт ашиглах.
Баталгаажуулах (Confirm): Та “password” хэсэгт бичсэн нууц үгээ дахин оруулна.
Нууц үгийг харуулах (Show password): Энд дарж та “password” хэсэгт бичсэн нууц үгээ харах боломжтой.
Утасны дугаар (Phone number), сэргээх имэйл хаяг (Recovery email address)-ийг сонголтоор оруулах боломжтой. Нууц үгээ мартсан тохиолдолд сэргээх учир оруулахыг зөвлөж байна.
Таны төрсөн огноо (Your birthday): Өөрийн төрсөн Жил (Year), сар (Month), өдөр (Day)-өө оруулах
Хүйс (Gender): Өөрийн хүйсийг сонгож оруулна.
Гэрээтэй уншиж танилцаад 'Би зөвшөөрч байна.'(I agree) товчийг дарснаар таны хаяг амжилттай нээгдэнэ.