Хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх, цахим
сургалтыг хөгжүүлэх, сургуулийн сайн менежментийг
дэлгэрүүлэх эрхэм зорилготой.

Сайн сургуулийг таны дэргэд ТББ нь Боловсролын сайн сайхныг нийгэмд түгээх зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 29-нд үүсгэн байгуулагдсан.

Хүн таван од тэнгэрт гялалзана. Таван од нь тус ТББ-ын зорилтуудыг илэрхийлнэ.

  • Цахим сургууль
  • Цахим хичээлийн агуулга
  • Сургалтын чанарын өсөлт
  • Сургуулийн сайн менежмент
  • Боловсролын тэгш хүртээмж

Долоон бөмбөлөгт ертөнц, таван одтой нийлээд 12 жилийг билэгдэнэ. Логод буй монгол гэр "Ерхөг найгасан талаас ертөнцийн дэвжээнд хүргэх" боловсролын тэгш хүртээмжийг илтгэнэ.

Хүүхэд гараа тэнгэрт сарвайж, одыг шүүрдэх мэт зогссон нь хүсэл тэмүүлэл, агуу мөрөөдлийг илэрхийлжээ.

Бөмбөлгийн хөх цэнхэр өнгө нь мөнх тэнгэр, харанхуйг гийгүүлэх боловсролын гэгээ болой.

"Сайн сургуулийг таны дэргэд" нэрийн "С" үсгийн дээр эрдмийн зэрэг дэвийг илтгэх хошуу малгай өмсгөсөн нь сайн боловсролыг монгол хүн бүрт түгээх бидний чин хүсэл болно.

Үүсгэн байгуулагч, тэргүүн

Гүйцэтгэх захирал

МОНГОЛ ХҮҮХЭД БҮР АГУУ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙГ!
ТЭР МӨРӨӨДӨЛ НЬ БИЕЛЭЛЭЭ ОЛДОГ БАЙГ!
ЭНЭ БОЛ САЙН БОЛОВСРОЛЫН ХҮЧ ЮМ.

Хамтран ажилладаг байгууллага

ФАРО IFD СУРГУУЛЬ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН КҮНЗ СУРГУУЛЬ

ДИЖИТАЛ СОЛЮШНС ХХК

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ 21 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Дэ ван, 26Б байр, 1-9020 тоот
Утас: 88991988, 88082099
И-мэйл хаяг: sainsurguuli@gmail.com