Хичээлийн талаар

Англи хэлийг сурахдаа шинжлэх ухааныг ашиглая! Англи хэлний 8-10 нас, 11-13 насныхандаа зориулсан, тус бүр 3н түвшинтэй, шинэлэг, хөгжилтэй, үр дүнтэй аргаар явагдах “Summer English w Science” онлайн хичээл тун удахгүй эхлэх гэж байна. “Summer English w Science” хөтөлбөр нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон шинжлэх ухааны ойлголт, агуулгыг ашиглан Англи хэлний үгсийн сан, дүрэм, уншиж ойлгох чадвар, харилцан ярих чадварыг дээшлүүлэхэд чиглэн боловсруулсан шилдэг хөтөлбөр юм.


Яагаад “Summer English w Science” гэж? Хоёрдогч хэлийг сурахдаа ямар түвшинд, хэдэн насандаа сурч байгаагаас үл хамааран шинжлэх ухааныг ашиглах нь үнэхээр үр дүнг авчирдаг. Жишээ болгон хэд хэдэн давуу талыг дурдъя. 

- Англи хэлийг сурагчийнхаа хэдийнээ мэддэг шинжлэх ухааны агуулга дээр тулгуурлан заавал сурагч нь өөрийн мэддэг зүйл дээр төвлөрөхгүйгээр шинэ үг хэллэг, сурч буй хэлээ хэрхэн хэрэглэж байгаад нь илүү төвлөрч чаддаг. 

- Хэл суралцахад үгийн үндсийг таньж, утгыг ойлгох нь нэн чухал. Тэгвэл шинжлэх ухааны үг хэллэгүүд нь маш олон нийтлэг үгийн үндэстэй байдаг. 

- Үгсийн сангаа нэмэгдүүлэхэд ямар нэгэн сэдэвтэй холбоотой бүлэг үгийг хамтад нь тогтоох илүү үр дүнтэй. Мөн л шинжлэх ухааныг хэл заахдаа ашигласнаар нэг сэдэв дээр тулгуурласан маш олон үг хэллэгийг нэг дор сурах боломжтой болж чаддаг. 

- Англи хэлний дүрэм дундаас үйл үгийн цагийн тухай ойлголт тун ярвигтай санагддаг. Үүнийг бас л шинжлэх ухаанаар дамжуулан зааж буй хичээлүүд хялбар шийдэх боломжийг олгож байдаг. 

- Сурагч өөрийн хэдийнээ мэддэг зүйлээ сурч буй хэлээрэээ тайлбарлах нь өөрт нь илүү хялбар сэтгэгдэл төрүүлдэг ба ярих чадварыг нэмэгдүүлэхэд үнэхээр үр дүнгээ өгдөг.

Уг хөтөлбөрийн зорилго нь сурагчиддаа англи хэлний цэгцтэй, зөв суурийг тавьж өгөх, өөрийн түвшиндээ тохируулан англи хэлээ хэрэглэх чадварыг нь нэмэгдүүлэх, сонирхолтой хэлбэрээр хэлний мэдлэг, чадвараа илүү хурдацтай сайжруулж, сайн үр дүнд хүрэхэд чиглэж байна.

Avatar

Зоригоогийн Булган

МУИС, Шанхайн Боловсролын Их сургуулийн Магистрант
  • Ажлын туршлага: 8-н жил багшаар ажилласан туршлагатай
  • Өөрийн амжилт: Сүхбаатар дүүргийн болон Нийслэлийн заах ур чадварын уралдааны аварга, алтан медальтай
  • Шавийн амжилт: Олон улсын Англи хэлний олимпиадын алт-2, мөнгө-3, хүрэл-6 медальтай. Нийслэлийн олимпиадын алт-2, мөнгө-2 медальтай
  • FARO Education сургалтын төв: шилдэг багш нарийн нэг
  • IFD-багшийн сургалтын хөтөлбөр: удирдагч
  • English Speaking Club: Дэд ерөнхийлөгч